I: What? Why?



A: You guys are so messed up.
I: What?
A: You guys, you, your country is so messed up.
I: What? Why?
A: You were so strong in your history. But now you are fucked up. Became a poor country. Poor people. Little marketcap. 
I: Aooon. Now I see what you mean. 

Нэг залуутай түүхийн тухай ярьж байх үед өрнөсөн харилцан ярианы жижиг хэсэг. Тэр танай улс та нар ч бүтэлгүйтэж дээ гэж хэлсэн. Би сайн ойлголгүй яагаад гэж асуусан. Ядуу улс шүү дээ, жижиг зах зээл гэж байна.

Бизнес хийх гэж буй бол хүнд манай улс жижиг зах зээл мөн байх. Манай улсын ядуурлын түвшин, нийслэлийн агаарын бохирдол, дэд бүтцийн зохицуулалт нтр бусад улс орныг бодвол суга түвшинд гэдэг нь ойлгомжтой. 

Гэхдээ энэ бүхэн fucked up гэж хэлэх шалтгаан болно гэж үү? Өөрөөсөө асуух? Манай улс яг новш болчихсон юм уу? Новш болчихсон улс гэж яг ямар улсыг хэлэх вэ? Би энэ новш гэдгээ яг ямар хэмжүүрээр хэмжиж байна вэ?
Би Бразил найзаасаа сонссон
тэнд чи 20$ оос болоод гудамжинд буудуулах бол байх л зүйл гэж.

Миний машин сум нэвтэрдэггүй шилтэй, учир нь машинтай яваа хүнийг буудаад доторхыг нь дээрэмдэх тохиолдол багагүй байдаг болохоор.

Гудманд хар тамхины бүлэглэл, цагдаа нарын буудалцаан болж л байдаг. Энэ дунд энгийн иргэд хохирч байдаг. 

What??? Энэ жинхэнэ fucked up улс биш гэж үү? Дэлгүүр явж байхдаа хэн нэгэнд мөнгөтэй байж магадгүй санагдсанаасаа болж буудуулж ч болох нь. Ямар новшийн хэрэг вэ?? Цүнхээ шүүрүүлэх ч энүүхэнд л юм биш үү?

Бразилыг бодвол ч япон хамаагүй аюулгүй тайван сайхан улс шүү. Гэхдээ энд хүмүүс бүгд л хаа сайгүй унтаж байдаг. Би ч бас хаха. Тэд зогсоо зайгүй ажилладаг болохоор тэр шүү дээ. Зарим хүмүүс унталгүй ажиллахын тулд янз бүрийн юм хэрэглэдэг. 
Яагаад вэ? Яагаад?
Япон улс эдийн засгаараа хүчтэй, баян улс биш билүү?
Энд хэтэрхий капиталист мөн өрөвдмөөр их Америкд дурладаг. Энд хүмүүс түрээсийн байранд амьдарч, өдөр шөнөгүй зүтгэж жижиг өөрийн гэсэн байр болон машинтай болохыг зорьдог. Монголоос ямар ч ялгаагүй. Монголд эхнэр нөхөр 2 зүтгэдэг бол энд харин ганцаараа л зүтгэх хэрэгтэй. Учир нь чи мөнгөгүй болохоор чамд эхнэр олдохгүй шүү дээ.
Тэгээд энэ их ганцаардсан залуус секс ээр өөрсдийгөө хуурдаг. Үүгээр японы тэр далд зах зээл тэтгэгдэн байна. Ямар ч гадныхан байхгүй байсан ч энд биеэ үнэлэлт, хар тамхи, татаас, айлган сүрдүүлэлт зогсохгүй. Тэд энэ ялзралдаа гаршчихсан.

Ингээд энэ их мөнгө эргэлддэг зах руу ахлах сургуулийн охид, хөвгүүд зүгээр л уйдсандаа хутгалдаж эхлэнэ. Тэртэй тэргүй сургуулиа төгсөөд их сургууль тэгээд нэг оффис ажилтан, сэнпай, бас шяачёо(захирал), өдөр бүр, 7 хоног бүр, сар бүр бүр л их ажиллах болно. Заримдаа гарч ажлынхантайгаа хамт пиво ууна. Заримдаа ганцаараа явж сексд төлөх болно. Ийм л чөтгөрийн тойрог хүлээж байгаа болохоор тэд өмнө нь л уйдчихдаг. 

Тэгээд охид нь үнэтэй сайхан зүйлс хэрэглэхийн тулд ахимаг насныхантай хоолонд орсныхоо төлөө мөнгө авч хөвгүүд нь ямар нэг карт, компьютер, автомат тоглоомонд донтдог. (би бүгдийг мэддэг юм шиг ярьж байгаагаасаа ичиж л байна гэхдээ яг одоо миний темпэнд энэ ярианы хэлбэр тун их тохирохоор байгаагаас тэр юм шүү)

Харин тэр өдөр шөнөгүй ажилласан оффис ажилтан мөнгөтэй, байртай, машинтай, эхнэртэй бас хүүхэдтэй болж чадна. Гэхдээ тэдэнтэйгээ байх цаг нэгэнт байхгүй. Учир нь өмнөх цагаа болон одоогийн цагаа худалдаж л амьдралын өртөгүүдээ төлж яваа шүү дээ. Тэр гэр бүлийнхэнтэйгээ сэтгэл тайван жаргалтай байхгүй, тэрэнд төлөх ёстой биллнүүд бий. Тиймээс тэр ажиллах ёстой. Тэгээд бусдаас материаллаг байдлаар арай дээр байгаагаа харж тайвшрах болно. Үнэндээ тэр ч бас төөрсөн.
Түүнийг завгүй зүтгэх хооронд хүүхэд нь амьдралаас уйдаж, эхнэр нь өөр хүнтэй унтах болно. Тэр зүтгэсээр л.

Энд энэ олон хүмүүсийн зогсолтгүй хөдөлмөр хүнийхээ төлөө биш харин үйлдвэрлэлийнхээ төлөө болчихсон гэмээр. Хүн үйлдвэрлэлийн төлөө зүтгэж анхны хүний сайн сайханы төлөө гэсэн зорилго алдагдчихсан. Зүтгээд л зүтгээд л гэхдээ чи тэр сайхныг нь хүртэхгүй. Ирээдүй үе хүртэнэ гэж үү? Хэн мэдэх билээ дээ? 

Систем нь өөрөө бүр Феодалын нийгмээсээ салаагүй. Ажилчид ажиллаж эзэд дээр нь сандайлж жаргадаг байсан бол одоо зүгээр л баячууд нь жаргаж бусад нь дээр доороо орсон хөөрхөн хэдэн ажилчид ялгаагүй л зүтгэцгээх болно. Хэн баян бэ гэвэл өмнөх эздийн үр ач нар. Цаг үеийн ороо бусгайгаар далимдуулж босч ирсэн хятад, солонгос, хойд солонгосууд. Гаднынхантай нийлж хөдөлмөрөө зарах бүлэг сэргэлэнчүүд.
Феодалаас шууд капиталист. Тэгээд америкчуудыг даган дуурайгчид. 

Гэтэл Америк өөрөө бусдыг манлайлаад байхаар улс орон мөн гэж үү? Тэд өөрсдийгөө ертөнц гэж боддог. Бүх азийг хятад гэж боддог. Дэлхий дээр англи хэлнээс өөр хэл байдаггүй гэж боддог хэдэн цагаачдын хүүхдүүд холилдоод байж байгаа нь тэр бишүү ? Америк тив өөрөө баялаг, мөн эдийн засгийн бодлого нь бараг л лакигаар л цаг үетэйгээ тохирчихсон. Мөн газарзүйн онцлогоор дайны үед дэлхийн тархи толгой сайтай хүмүүсийг авч чадсан. Түүхгүй. Тиймээс ч түүхийг хүндэтгэдэггүй, их л жигтэй улс шиг санагддаг. Тэнд бол этик, морал маш их уналтанд орсон нь тодорхой.
I will pay and you will do what I want. Everybody has their price л гэх хүмүүс шиг.


Одоо эргээд монгол руу гаа оръё. Бид тийм fucked up болчихсон гэж үү? Би яг ямар хэмжүүрээр хэмжих вэ? Яг аль улсыг идеал аа болгож явах вэ? 

Comments