Би таны төлөө цусаа дусал дуслаар нь

- Ахын энхрий хайраар гэнэ? Битгий хууртагдаад бай, Луйза. Би таныг сэтгэлтэй хүн, нөхөр нь яаж хайрладаг шиг, хүнд сэтгэлтэй болсон эрчүүлээс хамгийн энхрийгээр хайрладаг байсан.
- Раул! Раул!
- Ахын энхрий хайр! Луйза! Би таны төлөө цусаа дусал дуслаар нь, яс махаа хэсэг хэсгээр нь, амьсгаа хураасны дараахь мөнхийн амьдралаа хором хормоор нь бүгдийг нь өгөхөөс ч буцахгүйгээр хайрлаж явсан юм.
- Раул! Раул! Өрөвдөөч дээ!
- Би танд зүрх минь үхэн, итгэл минь байхгүй болж, нүдний минь гал бөхтөл хайртай байсан. Би танд газар дээр ч, тэнгэрт ч юу ч харахгүй болтлоо хайртай байсан юм.
- Раул, Раул найз минь, намайг өрөвдөөч дээ гээ танаас гуйя! хэмээн Луйза орилоод, -Чааваас би мэдэж байсан бол! ...гэв
- Их оройтсон байна Луйза. Та дурлаж байна, та аз жаргалтай байна; би энэ баяр хөөрийг нулимсны чинь хажуугаар харж байна. Таны шударгаар илчлэн урсгаж буй нулимсны цаана таны хайраас гарсан санаа алдалт байгааг би мэдэрч байна. Луйза, Луйза та намайг хамгийн азгүй хүн болгочихлоо. Би танаас гуйя, та яваад өгөөч! За баяртай, баяртай!
- Намайг уучлаарай, Раул. Уучлахыг танаас гуйя!
- Би түүнээс илүүг хийгээгүй гэж үү? Би танд үүрд хайртай байснаа хэлээгүй гэж үү?
Лавальер гараараа нүүрээ таглав
- Үүнийг чухам ийм үед таньд хэлж байгаа маань Луйза, таны дэргэд өөрийнхөө үхэх ялын тогтоолыг уншиж байгаатай ялгаагүй гэдгийг та ойлгож байна уу? Хагацъя даа!
........
Бражелон бээл III номын хэсгээс

Comments