14+ Russian Movie





Энэ кино өсвөр насандаа бие биедээ татагдах тэр үеийг дүрсэлжээ. Илүү их гэрлээр нүд гялбуулж юмсыг далдлаагүй харин ч яг байгаагаар нь л харуулсан нь маш их таалагдлаа. Шудрага байлаа.

Хажуугаар нь өнгөрсөн охидын хамгийн хөөрхөн лүү нь харлаа. Дараа нь хойноос нь өгзөг рүү нь харах. Профайлыг нь өдөр болгон ухах. Олон удаа бэлдсэн ч яг нүүр тулаад зүгээр л хажуугаар нь зүрхний цохилтоо дарж ядан өнгөрөх.

Энд тэнд пиво ууж хийцгүйрч суудаг залуус, хичээл дээрээ нууцаар архи уудаг багш, шинэ нөхөртэй болмоор байгаа ч хүүгийнхээ өмнө санаа нь зовдог ээж, аавынхаа ажилладаг газраас ичдэг охин. Амьдралд дэндүү ойр болохоор маш их дотно санагдлаа. Сэтгэлд нэг л сайхан тайван. Ямар ч дайсны тал байхгүй, тиймээс ямар ч аврах баатар хэрэггүй.
Энгийн амьдрал үргэлжилсээр



Comments