Grave of the Fireflies

Би 4 дэх өдрийн орой Youtube дээрээ дуу тавьчихаад чихэвчээ зүүгээд нэт ухаж байлаалдаа. Тгсссн нэг дуу чих рүү биш тархи руу пүүнк гээл ороод ирлээшүү. Табаа солиод л харсан чинь Fourth of july- Sufjan Stevens гэж байна. Тэгээд л клип нь нэг аниме л гараад байна. Утга нь ойлгогдохгүй юм. Харж байсан ч юм шиг үгүй ч юм шиг. Нэрийг нь доор дэскрипшнээс нь хараад аниме г үзлээлдээ.

Зүгээр л жинхэнэ амьдрал. Амьдрал ямар галзуу бас харгис хэрцгий, цаг нь ирэхэд хүмүүс ямар гээч новш болж хувирдаг гэдгийг, хүмүүсийн цогцос хаа сайгүй хөглөрөх үед өрөвдөх өр эмтрэх биш харин үнэрээс нь тээршааж хурдхан овоолж шатаах л ажил үлдэх. Өөрийн бодолгүй хүмүүс Мухар сохор итгэл үнэмшлээ хаяж чадалгүй эцсийг нь хүртэл гүрийж Агуу Их Эзэнт гүрэн гэсээр бие биенээ үхэл рүү түлхэх. Харин нурж унасных нь дараа ам уралдан буруу талыг нь чалчих.

Энэ аниме г үзчихээд хэсэг шоконд ороод онцын юм ч хийж чадалгүй зөвхөн энэ аниме н тухай бодсоор л яваад байсан. Ах нь дүүгээ алчихлаа. Дайн хүүхдүүдийг алж байна. Үгүй ээ хүмүүс бие биенээ үхэл рүү түлхэж байна. Эгч нь тэр 2г үхэл рүүгээ явахыг зөвшөөрчихсөн. Новш гэж мөнгө байсан юм бол дүүгээ хооллохгүй яасан новш вэ? Эгчийндээ үлдэж ад үзэгдэж, гуйж гувшиж амьдраад дүүгээ аврах байсан юм. Тэр цагдаагаас тусламж гуйх байсан юм. Хүн нийгэм дундаа орж алалцаж байж л амьд үлдэх юм байна үүнээс тасарсан нь тэрний алдаа боллоо. Сацуки ямар ч гэмгүй жаахан охин шүүдээ Яагаадддд? Яагааадд вэ чөтгөр гэж??? Тэр жаахан амьтны цагдаагийн гадаа ахыгаа хүлээж байсан төрх толгойд эргээд буух.

Тэгээд л би 5 дахь өдрийн орой хичээлээ хийж байхдаа ширээний гэрлээ унтраагаад, салфеткаа хажуудаа тавьж байгаад уйлж эхэлсэн юм. Бараг л 24 цагийн дараа. Ингэж удаан уйлаагүй маш удсан байна лээ. Би хүүхдүүд ингэж үхсээр байгааг ойлгосон. Одоо ч бас нэг жаахан охин нүд нь бүлтгэнэн айж уйлж байгааг ухаарсан. Хар амиа, харр амиа хоохойлсон новш гэдгээ ойлгосон. Бид ядууст амьдрал ямар ган шиг хатуу төмөр шиг хүйтэнг ясанд нь тултал мэдрүүлсээр байгааг ойлгосон. Бидний эргэн тойрон иллуз дунд төөрч арчаагүй, өчүүхэн мөнгө хөөсөн новш болсноо ойлгосон.
Би юу ч хийхгүй байснаараа тэднийг үхэл рүү түлхэж байгаа
Бид тэднийг муу муухай бүхэнд хутгалдах замыг бий болгосон байж нийгмийн хар бараан хэсэг гэж буруутгадаг
Үнэндээ тэд дүүгээ, хүүхдүүдээ өлсгөж алах уу? Эсвэл амьд үлдэх үү гэдэг сонголт дээр хоолой нь тулж байсан

We are all gonna die
Have a mercy

Comments