Alisha Boe болон 13 reasons why

Би Claу д илүү их хайртай л даа. Гэхдээ кино бүрээс царайлаг эрэгтэй дүрд нь дурлаад түүний тухай яриад байхаа өөрийнхөө хүйсийн сонирхолын тухай үе үе дахин эхнээс нь авч үзэх хэрэгтэй болоод бдымаа нтр хаха

Жессика гийн яаж инээдэгт дуртай гэх юм уу даа. Яг инээчихсэн байгаа нь биш харин үүнийг яаж хийдэг нь таалагддаг. Энэ цуврал дээр Ханна Бакер царай муутай, бас өөр таалаад байхаар эмэгтэй дүр бараг байхгүй болохоор надад үнэндээ сонголт байсангүй

Тэр эрх охин шүү дээ. Аав нь түүнд маш их хайртай үргэлж бяцхан охин нь байх юм шиг л энхрийлэн хайрладаг. Ээж нь ялгаагүй гэхдээ аавынх нь хайр надад илүү нөлөөлсөн гэх үү дээ. Энэ хайр тэрнийг илүү зөөлөн эмзэгхэн жаахан гэнэн охин мэт болгож өгдөг.

Тэгээд тэр сургуулийнхаа таалагддаг залуутайгаа үерхсэн, итгэсэн. Гэхдээ новшийн зүйлс тохиолдсон.
Нүдээ аниад бүх зүйлийг худлаа гэж өөртөө итгүүлэхийг хүссэн. Архи бас драг тэгээд секс.

Энэ үе нь надад бүр их таалагдсан.
Эхэндээ яг л сахилгагүй жаахан охин шиг байсан нь таалагдаж байсан бол одоо түүнд новшийн зүйлс тохиолдсоны дараа тэр зүгээр л биеэ сул тавьчихсан. Яг ийм үе дээрээ байгаа эмэгтэй таалагддаг гэсэн үг биш шүү. Харин Жессикагаар ийм үе дээрээ байгаа эмэгтэйн төрх болон үйдэл, сэтгэлийн шаналанг илэрхийлсэн нь Жессикаг өшөө илүү таалахад хүргэсэн.

дараа нь Тэр нүдээ гараараа дарвал нуугдаж чадна гэж бодсон нь эндүүрэл гэдгийг ойлгосон. Өөрийнхөө хүчиндүүлсэн бас найз залуу нь зогсоож чадах байсан ч юу ч хийгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Нүдээ нээгээд энд яг ямар новш нь болоод байгааг харсан. Нулимс

Эндээс хэн ч ямар ч асуудалтай байлаа гэсэн зугтаад нэмэргүй харин хүлээн зөвшөөрөх,  мөн хичнээн хүнд хэцүү байсан ч даван туулахаас өөр аргагүй гэдгийг харж болохоор ч юм шиг.

Энэ хүртэл таалаад л таалаад л надад сайхан байсан
Хөөрхөн юм аа
Аргагүй дээ
Өөр яах билээ ?

гээд л гоё явж байсныг нь яана

Гэхдээ новш бол новш л юм билээ. Тэр амьдралаа цэгцэлж авч байсан юм. Жастин хар тамхинд орсон. Гэхдээ түүнд шинээр амьдралаа эхлэх боломж тохиосон ч тэр новш хэвээр үлдсэн. Харин Жесс өөр залуутай гадуур алхаж болох байсан. Заавал Алекс байх албагүй шүү дээ. Шинээр бүхнийг хийж болох байсан. Сайн охин шиг биш юм аа гэхэд зүгээр л өөрийн бяцхан алдаа нь сэтгэлийн гүн шаналан авчрах нүх рүү хальтирхааргүй тийм замаар явж болно шүү дээ? Гэхдээ л тэр Жастинтай унтчихдаг

Чөтгөр алгад
Аааааааааааааа чөтгөр гэж
Энэ үед ямар их уур хүрсэн гээч
Ганц Жессид биш эмэгтэйчүүд яагаад заавал новшийн залуусыг сонгодог юм бэ? Яагаад сайн залуусыг орхиж өөрийг нь шаналган зовоох хэн нэгэн дээр очдог юм бэ? Яагаад бүх зүйлийг хамгийн муу байдлаар туулж гардаг юм бэ? Амьдралд дэндүү ойр байсан болохоор ямар их уур хүрсэн гээч





Comments