Your Name Orchestra үзлээлдээ


Японд ирээд сар болох гэж байна. Ирээд өөрөөсөө асуулаалдаа. Би ер нь юу бодож энд хүрээд ирэв?
Миний дотор байдаг нэг янзын гар маань
-Аниме шиг л амьдрал байгаа л гэж бодсышд гэж байна.
Үфффф
Духаа алгадах. Энд ирэх л юм бол сонирхолтой амьдрал хүлээж байгаа гэж бодсон би ч ёстой гэнэхэн хонгор юм даа.

Жижигхэн хөшигөн өрөө, уйтгартай гудам, чимээгүй сургууль, бороо, шүхэр, дэлгүүр, хэл нэвтрэлцэхгүй нэг ангийнхан, чөтгөр алгадмар бясаа, бясааны хор, хар ширээ ба цэнхэр ширээний гэрэл. Энд хамгийн күүл юм нь би л байх шиг байна эдр хаха.

Тэгээд л цагийн ажил хийгээд л, хичээлдээ яваад, даалгавараа хиймэр аядаад л, хоол гэж өлөнтөж явтал өдөр хоногууд өнгөрөөд л байх юм. Заа оршил одоо болно болно.

Эхэнд хэлсэн шиг би харамсаж явсан юм. Ямар новшоо бодоод энд хүрээд ирэв дээ? Чөтгөр ав. Гуниг юм бэ? Эх орондоо ямар жаргалтай байсан юм бэ? гээд л

(Зайл2 юм шивэх үнэн хог юмаа. Бичихээр үзэг өөрөө л хөдлөөд улам хөглөгдөөд цааш нь бичээд байдаг. Шивсэн чинь зүгээр өмнөх юмаа уншиж арилгаад урагшлахгүй юм аа)

Тэгээд саяхан Your Name ийн Orchestra г үзлээлдээ. Тэгсэн бас л огшоод нүднээс нулимс гарах нь эээээ бүр.
Аниме хийгээд, аниме даа зориулж оркестр тоглохыг Японоос өөр дэлхийн хаана ч харахгүй байх шүү.

Ямар нэг зүйлд бүрэн анхаарлаа хандуулж, чин сэтгэлээсээ хийнэ гэж байдаг. Тэр чин сэтгэл хүнд мэдрэгддэг. Тэгээд ч үзэж буй хүн ухах тусам гүнзгий, анзаарах тусам оньс тайлагдаж байгааг мэдрэх ямар сайхан санагддаг гээч. Зүгээр л маш их хүний, зогсолтгүй хөдөлмөр, үнэн сэтгэлийг би үзэн суудаг.
Тэр аниме дээр байгаа дүрийн ганцхан хэсэгт 4 секунд гарах хувцасны дизайн, өнгөний сонголт, уусгалт болон цаад орчны зураглалтай зохицох зохицол, үзэгчид ямар өнцөгөөс яаж харагдах дээр хүртэл бүрэн анхаарлаа хандуулж ажилласан гээд л бодохоорр

Хэр их хугацаа, хэдэн хүн, ямар технологи, хэдэн янз болгон өөрчилсөн зохиол, хэчнээн байдлаар сонгож туршсан ая болон дуу би алийг нь ч хараагүй, сонсоогүй бас мэдэхгүй.
Би зүгээр л дэлгэцийн урд суугааад үзнэ, тэгээд би зөвхөн бүхний охь дээжис гэж хэмжигдсэн зүйлсийг нь хүртэнэ. Сэтгэлийг мэдрэнэ, сөүлд нь хүрч үзнэ. Тэр хүмүүсийн сэтгэлээс, мэдрэмжээс, сөүл ээс бүрдсэн тэр бүтээлийн зүрхэнд хүрч үзнэ.
Миний аниме үзээд уйлаад байдаг нь аргагүй л бгааздээ хаха

Бас энэ зүйлийг бүтээлцэх өөрөө гайхалтай байх. Хэрэв бүтээлдээ чин сэтгэлээсээ сайханыг хүсэх л юм бол энэ зүйлийн хэсэг болж зүтгэх нь өөрөө нэр төр, бахархал, мөн таашаал болж ирэх.

Одоо л миний хэлэх гэсэн санаа гарч ирж байна.
Би хийе, та үз. Энэ юу ч байж болно. Энэ нийтлэл ч байж болно. Би хэдэн удаа сараачсаныг та мэдэхгүй шүү дээ. Нэг л бичлээлдээ энэ удаа хаха
Гэхдээ үүнийг бичих үг эвлэх гэж хэдэн ном уншсаныг ч мэдэхгүй
Бас би ямар нэг зүйлд чинь сэтгэлээсээ хандсан байвал тэр зүйл өөрөө амь орж эхлэнэ. Тэр бүтээл өөрөө миний сөүл ийн хэсгийг тээж ирнэ. Энэ үед миний зүрхэнд хүрч үзээрэй





Comments