The Three Musketeers

Уншиж дууслаа
Өчигдөр шөнө
Сая сэрлээ
Аа ахаха бараг хайку бичээд бгам бишүү хахаха
Худлаа худлаа би мэлхий цөөрөм рүү үсэрсэн тухай тунчиг таашаалтайяа бичээд суух хүн эсэхдээ эргэлзэж л байна хихи
Энэ ном бол хүнд их юм зааж чадахаар ном шиг л санагдсан шүү. Би чинь бараг л 4 жил дамнан уншиж байж өчигдөр орой л дууслаашд хөөрхий. Нэг уншаал, нэг орхиод л, дараагийн ном нь олдку байна гэж гоншигноод л тэгж тэгж нэг юм дууслаа.
Монте Кристо гүн дээр хүнд новшийн зүйл битгий хий, новшийн зүйл хүн чамд хийгээд байвал таслан зогсоо, гэхдээ битгий өширх гэж л ой тойнд буутал толгой руу тоншиж, юу болохгүй вэ гэдгийг хэлдэг бол
Шадар 3 цэрэг дээр одоо тэгээд ямар байх хэрэгтэйг харуулдаг.
Хорвоо ертөнц үнэндээ новш шүү, гэсэн хэдий ч эр хүн шиг байж тэсч үлдэх ёстой шүү.
Эмэгтэй хүний нэр төртэй холбоотой зүйл хэзээ ч бүү ярь.
Шударга ёсыг сахин, үнэнч занг эрхэмлэж яваарай.
(Энэ 7 үг бол зүгээр ч нэг 7 үг, нэг өгүүлбэр биш юм шүү!)
Хорвоо ертөнц урвуу тийшээ харсан ч ганцаар гантиг багана мэт үлдэх үнэн гэдэг цор ганц шүү! түүнийг даган мөрдөж, тогтоон тунхаглаж явахгүй бол энэ ертөнц дээр үнэн гэж үгүй болно.
Ямар нэг ариун зүйлийн төлөө л тэмцэхгүй бол энэ хорвоо ертөнцөд утга учир гэж ер үгүй.
Цэцэн мэргэн, авхаалж самбаатай байж үйлдэл бүр тань таний хариулт болж явахаар зам зураарай.
Эрхэмсэг байдал тань насны залууд нэр төрийг, дараачаар нь буянтай байдлыг цогцлооно.
Мөн олон ч зүйлийг зааж өгсөн дөө. Өөрөө уншсаныхаа дараа эрэгтэй дүүдээ, хүүдээ заавал уншуулна гэсэн бодол л орж ирлээ.
Өөрөө ч бас заримдаа уншиж чиг баримжаагаа олж тогтоон явах байх аа

Comments