Э сан тай ярилцсан нь



Хэд хоногийн өмнө ангийнхаа 3 залуутай бургер идхээр яваад. Харих зам нийлсэн нэг хятад залуугаа сонжиж -
- Яагаад Японд ирсэн бэ?
- Ямар сургуульд сурж байсан бэ? 
- Хятадад ямар вэ? нтр гэсэн чинь урд Бээжингийн их сургуульд түүх утга зохиолын анги төгссөн. Бээжингийн их сургуульд body harassment, дарамт их байдагаас болоод үргэлжлүүлж сураагүй. Одоо Токиогийн их сургууль Тодайд орно. Өөрийн мэргэжилээр мастер зэрэг хамгаална гэж хэлж байна.
Ярианы өнгөнд нь ямар ч эргэлзэх өнгө аяс байхгүй. Зүгээр л fact хэлж байгаа мэт л хэлсэн.

"Саяхан шахуу нэг монгол залуу ***** (хувийн нэр хүндтэй сургууль)- д л ормоор байна гэхдээ чадах эсэхээ мэдэхгүй байна гэж хэлж байсныг санагдуулж өөрийгөө, тэр залууг, энэ ярилцаж буй Э сан 3ыг зэрэгцүүлэн бодлоо. Би ямар халирамхай юм бэ? Би ямар аймхай юм бэ? Би яасан арчаагүй юм бэ?"

Дараа нь би -Мастераа хамгаалсныхаа дараа юу хийе гэж бодож байна? гэж асуутал
-Доктороо хамгаална харин дараа нь гэвэлл
 Нутагтаа буцаж очоод өөрийн жижиг сургуулийг байгуулна. Гэхдээ энэ сургууль хүүхдүүдэд, оюутнуудад биш хүссэн хүн бүрт, олон нийтэд боловсрол олгох болно. Мөн олон суралцах хүсэлтэй сурагч оюутнуудад тэтгэлэг олгох тийм төв байх болно. Яг л Күнз, Мэнз шиг өөрийн мэдсэн сурсаныг бусдад түгээх болно гэж хэллээ.

Ярианы өнгө аясанд ямар ч тоглоом тохуу байхгүй. Ямар ч эргэлзээ үгүй. Тов тодорхой хэлсэн.

Хэлсэн үг нь нүүр лүү алгадаад авах шиг. Би ч өөрөөсөө ичээд л явчихлаа.
Тэрбум 400 сая хүнтэй улсын иргэн улсынхаа төлөө, ард түмнийхээ төлөө би хийх болно гэж миний өмнө бардам хэлээд байж байхад би гэж нэг өчүүхэн амьтан бодож байгаа, хийж байгаа нь арай ч дээ гэмээр юм.

Би өөрөө өөрийгөө ямар өчүүхэн болгож явдагаа харж байна.
Би юмсын төлөө бүх хүч чадлаа дайчлалгүй, зүгээр л бүх зүйлсийн хажуугаар идэвхгүй гөлөрч дараа нь би хичээвэл чадах л байсан гэж худлаа бурж, гонгинож явдаг өөртөө эрх ямба олгосон арчаагүй новш гэдгээ харж байна.

Зүгээр л юуг ч эцсийг нь үзэж үзээгүй мөртлөө дээгүүр харсан хоосон толгойтой маадгар бацаан. Өнгөн дээрээ сайхан царайлавч дотроо бол өчүүхэн арчаагүй гуйлганч амьтан. Би.

Тэгээд миний талаар яриа руу арай орж амжаагүй байхад зам салах цаг болсон юм. Заа маргааш уулзая гэж хэлээд явлаа.


Comments